ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ ГАРГАХГҮЙ БАЙХАД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

A- A A+
ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ ГАРГАХГҮЙ БАЙХАД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Баянгол дүүргийн прокурорын газар дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх, албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор мөрдөгч, прокуроруудын уулзалт хийж, санал солилцлоо.

Мөн үеэр шүүхээс буцсан хэргийн шалтгаан, нөхцөл, үүнтэй холбоотойгоор мөрдөгч, прокурорын анхаарах асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, хувь хүний болон мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангаж, хүний эрхийн зөрчил, дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.