СУРАГЧИД ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
СУРАГЧИД ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Баянгол дүүргийн  ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл тус дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Дүүргийн прокурорын газраас сурагчдад прокурорын байгууллагын түүхэн хөгжил, бүтэц, тогтолцоо, хяналтын ажлын онцлог, үйл ажиллагааны талаар болон хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хэрхэн ажилладаг талаар танилцуулсан байна.

Сурагчдаас хуульч хүнд байх зан чанар, баримтлах ёс зүй, тавигдах шаардлагын талаар тодруулан асууж, прокурор болох хүсэл, сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.