БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ 200 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ 200 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох яриа, таниулга хийлээ.

Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрийн 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагад “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өгсөн байна.